Китакюүшү YMCA Япон хэлний сургуулийн танилцуулга
Захирлын мэндчилгээ
Тус сургуульд Монгол, Хятад, Солонгос, Вьетнам, Орос, Нэпаль,Канад, Тайланд, Англи зэрэг янз бүрийн улсаас оюутнууд ирж суралцдаг. Япон хэлийг өндөр түвшинд суралцаж дэлхий нийтийн энх тайвныг сахин мөрдөх дээд зэрэглэлийн боловсон хүчин бэлдэх зорилготой. Та бүгдийг японд суралцсан зүйлээ хоёр улсын хоорондын хөгжлийн төлөө хэрэгжүүлээсэй гэж найдаж байна.
YMCA сургуулийн онцлог
Китакюүшү YMCA Япон хэлний сургууль нь оюутан тус бүрийн зорилго, мөрөөдлийг биелүүлэхэд дэмжлэг өгнө. Хамгийн эхэнд Япон хэлний боловсрол, хоёрдугаарт Япон улс дахь амьдрал аж ахуйн дэмжлэг, гуравдугаарт ирээдүйн зам чиглэлийн талаар зөвлөмж өгөхөд хичээж ажилладаг. Япон хэлний боловсролд голчлон их дээд сургууль, магистрын сургуульд элсэн ороход шаардагдах Япон хэлний түвшинтэй болгох нь бидний зорилго юм.
Япон хэлний анги нь 15 хүнээс доош цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд арвин туршлагатай багш нар Япон хэлийг заана. Оюутны Япон хэл эзэмших чадвараас шалтгаалж уг оюутанд тохирсон нөхөлт хичээл, мөн бичгийн соёл нь ханзнаас өөр бичигтэй улсын оюутнуудад ханзны давтлага хичээл зэрэг явагддаг. Мөн YMCA –д гадаад оюутнуудынхаа ярианы Япон хэлний түвшинг дээшлүүлэх зорилготойгоор долоо хоногт 1 өдөр хичээлээс гадуур сайн дурын ажилтны ярианы дадлага хичээл явуулдаг. Ярианы дадлага хичээл нь маш сонирхолтой бөгөөд Япон хүнтэй ярих боломж цөөхөн байдаг гадаад оюутнуудад ярианы түвшингээ дээшдүүлэх бөгөөд Япон улсын соёл зан заншилыг суралцах боломж их байдаг. Дадлага хичээлд хэн ч оролцож болно.
Япон улсад санаа амар амьдарч суралцахад бүх талаар сургуулиас дэмжлэг өгдөг. Тус сургуульд Япон Монгол Хятад ажилтад оюутны амьдрал ахуйн дэмжлэг дээр чармайн ажилладаг. Байр орон сууц, өвчин тусах, цагийн ажил гээд л янз бүрийн асуудал гардаг бөгөөд хэзээ ч хамаагүй оюутны амьдрал аж ахуй хариуцсан багш нартай зөвлөлдөж болно. Мөн Япон улсын нийгэмд хурдан дасах, Япон улсд ажиллах утга ач холбогдолыг мэдрүүлэх зорилгоор хүнтэй мэндлэх арга, ажил дээрх ёс журам зэрэг ёс суртахууны лекцийг элсэн орсоны дараа явуулдаг.
Ирээдүйн зам чиглэлийн талаар элсэн орсоны дараа тусгай хариуцсан багш ярилцлага хийж их дээд сургууль магистрт элсэн орох зөвлөмж удирдлага өгч мөн Япон улсад ирээдүйд ажиллах сонирхолтой хүнд зориулж зөвлөмж өгдөг. Өөрийн ирээдүйн замналаа зөв зохистой шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Тэтгэлэг
2 төрлийн тэтгэлэг байдаг. 1 дэх нь Япон улсын засгийн газраас олгох тэтгэлэг бөгөөд сард 50000 иенийг 1 жил олгоно. 2 дох тэтгэмж нь YMCA тэргүүний оюутан шагнал юм. Хагас улиралд 3 удаа тус бүрийн ангиас 1 оюутанд 5000 иенийг олгох болно.
Ирээдүйн зам чиглэлийн тухай
Ирээдүйн чиглэлээ шийдэх хүн болгонд таарсан тохиромжтой зөвлөмж өгнө. Тус сургуульд элсэн ороод өөрийн зорилгоо тодорхойлж бэлтгэл ажилдаа орох нь чухал. Эхлээд өөрийн орох хүсэлтэй их дээд сургууль, магистр, коллежоо сонгоод элсэлтийг хариуцсан багштай зөвлөлдөж шийдвэрлэнэ. Элсэн орох хүсэлтэй бүх оюутнууд маань өөрсдийн орох хүсэлтэй байсан их дээд сургуульдаа орж чадсан.
Китакюүшү хотын амьдрал
Китакюүшү хот нь өртөг хямд бөгөөд амьжиргааны зардал нь ( байрны мөнгө, хоол ундны зардал зэрэг )сар бүр 50000 иенээс 70000 иений хооронд амьдарч болдог. Мөн долоо хоногт 28 цаг ( урт хугацааны амралтаар 1 өдөр 8 цаг )цагийн ажил хийх эрхтэй. (Ажиллах эрхийн бичиг авах шаардлагатай ). Японд цагийн ажил хийхийн тулд хүнтэй мэндлэх, ярилцлагын дасгал цагийн ажлийн урьдчилсан дадлага хичээлийг ч гэсэн тус сургуульд тусгайлан заадаг.
Өргөдөл гаргах
Сургалт
Анги : 1 жилийн курс, 1 жил хагас, 2 жил
Түвшин: Анхан шат, Дунд шат, Дээд түвшин
Эхний улирал: 4 сарын дундаас 9 сарын сүүл
Эцсийн улирал: 10 сарын дундаас 3 сарын дунд
Бичгийн сүүлийн хугацаа
4 сарын элсэлт : 11 сарын 30 өдөр
10 сарын элсэлт : 5 сарын 30 өдөр
Өргөдөл гаргах эрх
12 жилийн боловсрол эзэмшсэн эсвэл түүнтэй адил түвшний мэргэжилтэй байх, доорх нөхцөлийг хангасан байх
①Японы их дээд сургууль, мастерт элсэн орох мөн Япон хэл сурах өндөр хүсэлтэй өөрийн улсдаа буцаад тодорхой зорилготой хүн.
②Суурь Япон хэл сурч байгаа.
③Япон дахь сургалтын зардал, амьдралын зардлыг нь батлан даагчийн орлогоос баталсан байх
Виз
Оюутны виз
Төлбөр
Сонгон шалгаруулалтын төлбөр 30,000 иен
Элсэлтийн хураамж 50,000иен
Сургалтын төлбөр
Япон хэлний сургууль | 1 жилийн анги | 1 жил 6 сарын анги | 2 жилийн анги |
Хичээлийн төлбөр | 560,000иен | 840,000иен | 1,120,000иен |
Байгууламж сургалтын материал | 60,000иен | 90,000иен | 120,000иен |
нийт | 620,000иен | 930,000иен | 1,240,000иен |
Сонголтын шат
(1)Бичиг баримтны шалгуур
(2)Шалгалт :①ярилцлага ②бичгийн шалгалт <япон хэл> ③зохион бичлэг
Бүрдүүлэх бичиг баримт
Зураг 7ш
Элсэлтийн өргөдөл
Японд суралцах зорилго
Төгсөлтийн гэрчилгээ
Төгсөлтийн монтаж
Дүнгийн жагсаалт
Япон хэлний гэрчилгээ
Төрөл садангийн гэрчилгээ
Батлан даах бичиг
Банкны баталгаа
Паспортын хуулбар
Оюутны үг
Нарангэрэл 2013 оны 4 сарын элсэгч
Япон улс нь маш цэвэрхэн бөгөөд хүмүүс нь эелдэг, ажилдаа хичээнгүй шударга санагдсан.
Ямар нэгэн ойлгохгүй зүйл гарвал хэнээс ч хамаагүй асуухад бүгдийг нэг бүрчлэн эелдэгээр
тайлбарлаж өгдөг болохоор үнэхээр санаа амар японд суралцаж байна.
Япон хүн үнэхээр ажилсаг бөгөөд цагийг яг таг баримталдаг. Мөн сургууль дээрээ ёс журмийн хичээл орж байхад хүнтэй мэндлэх байдлаас нь уг хүний зан чанарыг мэддэг гэж сонссон. Японд амьдарч байгаа болохоор японы зан заншил дэг журмыг нь сайн суралцья гэж бодож байна.
Гадаадад суралцах хүсэлтэй залуучууддаа япон улсад суралцахыг санал болгож байна. Гадаадад суралцаж байгаа бид нарт японоос суралцах зүйлс зөндөө байна. Япон улсад амьдрахад тусалж дэмждэг, япон хэлийг хичээнгүйлэн зааж өгч байгаа багш нартаа үнэхээр баярлалаа.
Одонтунгалаг 2011 оны 4 сарын элсэгч
ҮМСА-д элсэж орохоосоо өмнө Монголдоо Анагаахын их сургуулийг төгсөөд шүдний эмч мэргэжлээрээ ажиллаж байгаад ирсэн. Япон улсад өөрийн мэргэжлээрээ цаашид суралцан гэж бодож байна. Би Монголдоо 3 сарын хугацаанд л Япон хэл сурсан болохоор, Японд ирсэн даруйд хэцүү санагдаж байсан. Тиймээс хичээлээ тараад, гэртээ тогтмол давтлага хийдэг. Хичээлийн дараах давтлага нь Япон хэл сурахад зайлшгүй шаардлагатай. ҮМСА-ын багш нар маань анх суралцаж байгаа хүнд Япон хэлийг маш ойлгомжтой зааж өгдөг учир анх ирсэнийгээ бодоход Япон хэлний түвшин маань хурдан сайжирч байгаа. Та бүхнийг ч гэсэн Китакюүшү хотод хүрэлцэн ирж өөрийн мөрөөдлөө биелүүлээсэй гэж хүсч байна.
Элсэлтийн дараалал
Лавлах :Суралцах хүсэлтэй хүн Монгол улс дахь төлөөлөгчийн газартай холбоо барих,эсвэл тус сургууль руу шууд холбоо барьж болно. Монгол хэлээр ярилцах боломжтой. (Сургууль руу ярьсан тохиолдолд Жавхлантай холбогдох)
↓
Өргөдөлөө гаргах:Элсэх хүсэлтэй хүн өргөдөлөө Монгол улс дахь төлөөлөгчийн газар гаргах.
↓
Шалгалт:Монголд Китакюүшү YMCA сургуулийн ажилтан очиж шалгалт авна.
(Япон хэл :Бичгийн шалгалт・Ярианы шалгалт、Санхүүгийн батлан даагчтай ярилцана)
(4 сарын элсэлт:Өмнөх жилийн 11 сард, 10 сарын элсэлт:Тус жилийн 5 сард)
↓
Бичиг баримтны шалгуур:Шалгалтад тэнцсэн хүн бүх материалаа Монгол улс дахь төлөөлөгчийн газар гаргана уу.
(Материалын сүүлийн хугацаагаа Монгол улс дахь төлөөлөгчийн газартай зөвлөлдөнө үү.)
↓
Тэнцсэн эсэх мэдэгдэл
↓
Тэнцсэн хүн сонгон шалгаруулах хураамж 30,000иенээ төлнө. Дараа нь сургуульд элсэн орсон гэрчилгээг гардуулна.
↓
Япон улсад суух эрхийн бичгийн өргөдлөө гаргах:КитакюүшүYMCA сургуулиас гадаад иргэний харяаллын газарт өргөдлийг гаргана.
(4 сарын элсэлт:Өмнөх жилийн 12 сард, 10 сарын элсэлт:Тэр жилийнхээ 6 сард)
↓
Элсэгчид гардуулах
(Эрх гараагүй тохиолдолд доорх дүрэм журмийн дагуу шийдвэрлэнэ.)
(Хариу нь 4 сарын элсэлтийн тохиолдолд:2 сарын сүүлээр、10 сарын элсэлтийн тохиолдолд:8сарын сүүлээр)
↓
Сургалтын төлбөр・Элсэлтийн хураамж нийт 670,000 иенээ төлнө үү. Бүх тооцоо дууссан тохиолдолд Япон улсад суух эрхийн бичгийг гардуулна.
↓
Монголд визэнд орох
↓
Японд ирэх
Төлбөр буцаан олгох дүрэм
Сургуульд орохоос татгалзсан ・Шалгалтад тэнцээгүй ・ Эрхийн бичиг гараагүй тохиолдолд сонгон шалгаруулах хураамж 30,000 иенийг буцаан олгохгүй.
Сургуульд элсэн ороогүй тохиолдолд сургалтын төлбөр 620.000 иен болон элсэлтийн хураамж 50,000 иенийг буцаан олгоно.
Орон сууц танилцуулах систем
Тус сургуулийн орон сууц танилцуулах систем нь Япон улсад анх ирж буй оюутны аж амьдралд тус дэм болох зорилготой бөгөөд YMCA нь Фүкүока онгоцны буудал хүртэл тосох, орон сууц зуучлах, амьдралын хэрэгцээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний зүйлсийг бэлдэж өгдөг систем юм.
Оюутны байр | 2 хүний өрөө |
Зургийн цомог
Манай итгэмжит Монгол дахь төлөөлөгчийн газар
Фокус центр
Гадаад хэлний сургалтын төв
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Жамьяан гүний гудамж 5, Ар Монгол Трэвел төв 405
Утас : 976-11-315453, 976-91911228
E-mail:focus_centre@yahoo.com
TEL 093-531-1587
FAX 093-531-1589
〒802-0004
2-3-13, Kajimachi, Kokurakita-ku, Kitakyushu-city, Fukuoka-ken, Japan
》E-mail 》Inquiry
8 minutes walk from JR Kokura station
2 minutes walk from Bus Sunatsu station